БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ? ЭНД ДАРНА УУ
+976 (7727-7070)
Холбоо барих
project@mongolchamber.mn
Цахим шуудан

Герман улсад зохион байгуулагдах үзэсгэлэнд бараа бүтээгдэхүүнээ оролцуулахаар ноосон даавуугаа хийж байна

МҮХАҮТанхим, Германы ХАҮТХолбоодын хамтын ажиллагааны “ProValue” төслийн хүрээнд Архангай аймагт Хонины ноосны нэмүү өртгийн сүлжээг дэмжих ажлыг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан "Ноос Цагаан Алт” Хоршооны гишүүд сарлагийн хөөвөр, хонины ноос, тэмээний ноосоор даавуу болон гэрийн углааш, хүрэм хийж 2018 оноос ХБНГУ руу бүтээгдэхүүнээ экспортлож байгаа билээ.

Энэ удаад 2021 оны 1-р сард Герман улсад зохион байгуулагдах үзэсгэлэнд бараа бүтээгдэхүүнээ оролцуулахаар ноосон даавуугаа хийж байгаа бөгөөд эхний ээлжинд 78 ширхэг 80*70 –ийн харьцаатай эсгий даавуу, 100 гаруй эсгий гэрийн углаашийг ХБНГУ-руу экспортлоод байна.

© Зохиогчийн эрх 2021 он. МҮХАҮТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хайлт