БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ? ЭНД ДАРНА УУ
+976 (7727-7070)
Холбоо барих
project@mongolchamber.mn
Цахим шуудан

Увс аймаг дахь кластер баг

КЛАСТЕР БАГИЙН ЗӨВЛӨХ
С.СЭРЖИМ

НИЙТ ТАРИАЛАЛТЫН ТАЛБАЙ
537 ГА (2019 он)

КЛАСТЕР БАГИЙН ГИШҮҮД
22

ЖИЛД АВАХ УРГАЦЫН ХЭМЖЭЭ
771 ТОНН (2019 он)

ЧАЦАРГАНА ТАРИАЛАГЧИД
86 ААН, 404 ТАРИАЛАГЧИД

УВС АЙМАГ ДАХ ЧАЦАРГАНЫ НЭМҮҮ ӨРТГИЙН СҮЛЖЭЭГ ХӨГЖҮҮЛЭХ

  1. Хятадын Гуанжоуд болсон олон улсын жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн үзэсгэлэнд Увс аймгийн кластер багийн гишүүд болон Монголын Жимс Жимсгэний Холбооны төлөөллүүд оролцлоо. (2016 оны 4 сар ).
  2. Чацарганы сортууд, суулгацыг тариалах, усалгаа болон бордох сэдвээр 106 оролцогчтой сургалтыг зохион байгуулав. (2016 оны 5 сар).
  3. Жено Фанд компанитай хамтран ургац хураагч вакум сорогч машиныг орон нутгийн нөхцөлд тохируулан өөрчлөх туршилтын ажлыг хийж эхлээд байна. (2016 оны 6 сар, үргэлжилж байгаа).
  4. Ургамлын өвчлөл, хортон шавьжтай хэрхэн тэмцэх, пестецидийн зөв хэрэглээ сэдвээр сургалтыг зохион байгуулав. Сургалтанд 54 хүн хамрагдлаа. (2016 оны 6 сар).
  5. Чацарганы тариалалттай холбогдуулан газар тариалан эрхлэгчдийн туршлагын дагуу Талбайн түүхийн дэвтрийг бий болгон олон нийтэд түгээв. (2016 оны 6 сар).
  6. ШУТИС-ийн Хүнс Судлалын Төвтэй хамтын ажиллагаа тогтоосон бөгөөд Увс аймгийн кластер багийн гишүүн компаниудын бүтээгдэхүүний дээжийг шинжлүүлэх, Увс аймгийн чацарганы бүтцийн микробиологи, генийн болон химийн шинжилгээнүүдийг хийхээр ажиллаж байна. (2016 оны 6 сар, үргэлжилж байгаа).
  7. Чацарганы боловсруулалтын эрүүл ахуй, тээвэрлэлт, хадгалалт болон бүтээгдэхүүний шошгожуулалтын талаар сургалтыг зохион байгуулав. Сургалтанд нийт 79 хүн хамрагдлаа. (2016 оны 8 сар).
  8. ХБНГУ-ын итгэмжлэгдсэн лабораторт Увс аймгийн чацарганы тос болон шүүсийг шинжилгээнд хамрууллаа. (2016 оны 8 сар).
  9. ХБНГУ –ын чацаргана тариалагчид, боловсруулагчид болон эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах аялалыг зохион байгуулав. (2016 оны 9 сар).
  10. Увс аймгийн ХАҮТ-ын дэргэд “Чацаргана тариалах болон хураах төв” байгуулахтай холбогдуулан бэлтгэл ажлуудыг эхлүүллээ. Энэ төвөөр дамжуулан газар тариалангийн бага оврын тоног төхөөрөмжийг түрээслүүлэх үйл ажиллагаа явуулах юм. ( 2016 оны 10 сар, бэлтгэл шатандаа явагдаж байна).
  11. Увс аймгийн 19 сумын таримал болон зэрлэг чацарганы судалгаа хийх ажлыг зохион байгуулав.
  12. Увс аймгийн бизнес эрхлэгч нарт МҮХАҮТ –ын ХҮГ-ын мэргэжилтэн Дүүрэнжаргал Патент, барааны тэмдэг, газар зүйн заалтын сургалтыг зохион байгуулсан ба сургалтанд нийт 26 бизнес эрхлэгчид хамрагдлаа. (2017 оны 3 сар)
  13. ШУТИС-ийн Хүнс Судлалын Төвийн лаборатори дээр Германы эксперт Ulrike Lechner ISO 17025 талаар зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулав. (2017 оны 3 сар)
  14. Увс аймгийн чацаргана тариалагч нарт зориулсан сургалтыг ХБНГУ-ын NIG компанийн захирал Axel Waehling зохион байгууллаа. Сургалтанд нийт 25-30 орчим хүн хамрагдсан юм. Сургалтын агуулга: Усалгаа, Тариалангийн талбайг шувуунаас хамгаалах, Диоксины асуудал, Ургац хураалтын тоног төхөөрөмжүүд (2017 оны 6 сар)
  15. ОХУ-ын Барнаулын ЭШХ-ийн профессор Ю.Зубарев Увс аймгийн чацаргана тариалагчдад сургалт зохион байгуулсан бөгөөд сургалтанд нийт 100 гаруй тариаланчид хамрагдсан байна. (2017 оны 6 сар)
  16. Увс аймгийн чацарганы кластер багийн Барнаул, Новосибирскийн эрдэм шинжилгээний хүрээлэнтэй танилцах аялалыг зохион байгууллаа. (2017 оны 8 сар)
  17. Монгол улсад алдагдаад байсан Чацаргана жимсний сортын асуудлыг шийдвэрлэх зорилгоор ОХУ-ын Барнаул, Новосибирскийн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс 5-8 сортын 21000 гаруй суулгацыг оруулж ирсэн.
  18. Увс аймгийн Тэрэм хад орчмын 1,1 км урт усны шуудууг сайжруулах ажлыг хийж дуусгав.
slide11.jpg
slide2.jpg
slide3.jpg
slide4.jpg
slide5.jpg
slide6.jpg
slide7.jpg
slide8.jpg
slide9.jpg
slide10.jpg
slide111.jpg
slide12.jpg
slide13.jpg
© Зохиогчийн эрх 2021 он. МҮХАҮТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хайлт