БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ? ЭНД ДАРНА УУ
+976 (7727-7070)
Холбоо барих
project@mongolchamber.mn
Цахим шуудан

МҮХАҮТ болон Германы Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Холбоо хоорондын хамтын ажиллагааны “ProValue” төслийн 2020 оны үйл ажиллагаа

2020 оны 11-р сарын 11-ний өдөр: "Монголын чацаргана Дэлхийн зах зээлд"сэдвийн хүрээнд Монголын чацарганы кластерийн анхны форумыг ЕХ-ны ТРАМ төсөлтэй хамтран зохион байгуулсан.
Тус Чацарганы анхдугаар форумд 120 гаруй компаниуд болон төрийн байгууллагуудын төлөөллүүд оролцов. Форумаар жимс, жимсгэний салбарт төрөөс баримтлах бодлого, чацарганатай бүтээгдэхүүний экспортын чиг хандлага, Европын холбооны улсуудад Монголын чацарганатай бүтээгдэхүүнийг экспортлох боломжийн талаар ярилцсан.
2020 оны 11-р сар: Увс аймгийн Улаангом хотод Чацаргана болон бусад жимс жимсгэний чанамал үйлдвэрлэх үйлдвэрийн бизнес төлөвлөгөөг эцэслэж, уг үйлдвэрийг Увсын чацарганы кластер баг удирдан, хамтын ажиллагааны зарчмаар ажиллуулах болно.
2020 оны 10-р сарын 27-29-ний өдрүүдэд: Увс аймгийн Улаангом хотод Брэндинг болон онлайн маркетингийн чиглэлээр сургалт зохион байгуулав.
2020 оны 10-р сарын 27-нд: Увс аймагт чацарганы баяр зохион байгуулагдлаа.
2020 оны 10-р сар: Увс аймгийн чацаргана жимсний 27 сорьцонд лабораторийн шинжилгээ хийв.
2020 оны 9-р сарын 05-07-ны өдрүүдэд: Герман улсад зохион байгуулагдсан Тогтвортой нэхмэл бүтээгдэхүүний “Innatex” үзэсгэлэн худалдаанд Архангай аймгийн Ноос Цагаан алт хоршооны үйлдвэрлэгчид хонины нарийн ноосоор хийсэн эсгий хүрэмнүүдийг ProValue төслийн дэмжлэгтэйгээр амжилттай танилцууллаа.
2020 оны 6, 7-р сарууд: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хонь хяргах, малыг эрүүлжүүлэх төвийн үр дүн.
2020 оны 6-р сарын 29 - 30-ны өдрүүдэд: Архангай аймагт хонины ноосыг цахилгаан хайчаар хяргах сургалтыг хоёр удаа зохион байгуулсан.
2020 оны 6-р сарын 22-ны өдөр: МҮХАҮТ-аас ноосны салбарыг хөгжүүлэх санал санаачлага дэвшүүлсэн бодлогын уриалгыг гаргалаа.
2020 оны 6-р сар: Увс аймгийн Улаангом хотод ОУ-ын Хөдөө Аж Ахуйн зохистой дадлын стандартад нийцсэн чацарганы загвар аж ахуй эрхлэх ажлыг эхлүүлсэн.
2020 оны 6-р сар: Улаангом хотын чацарганы туршилтын талбайг байгуулахад дэмжлэг үзүүлж ажилласан.
2020 оны 3-р сар: Чацарганы тариалалтын талбайн түүхийн дэвтрийг шинэчлэн хэвлүүлсэн.
2020 оны 2-р сарын 12-23-ны өдрүүдэд: Увс аймагт чацарганы маркетинг, борлуулалтын сувгуудын дүн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулсан.
2020 оны 1-р сарын 25-27-ны өдрүүдэд: Увсын кластер багийн 4 гишүүн Ховд, Баян-Өлгий аймгуудад сургалтыг зохион байгуулсан.
2020 оны 1-р сар: Архангай аймгийн эсгий үйлдвэрлэгчдэд зориулсан хоёр удаагийн сургалтыг зохион байгуулсан
© Зохиогчийн эрх 2021 он. МҮХАҮТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хайлт