БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ? ЭНД ДАРНА УУ
+976 (7727-7070)
Холбоо барих
project@mongolchamber.mn
Цахим шуудан

МҮХАҮТ болон Германы Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Холбоо хоорондын хамтын ажиллагааны төслийн хүрээнд 2017 онд хийгдсэн ажлууд

2017 оны 11 дүгээр сарын 22,23-ны өдрүүдэд ProValue төслийн төлөвлөлтийн семинар
МҮХАҮТ-ын хурлын танхимд ProValue төслийн 2018 оны төлөвлөлтийн семинар МҮХАҮТ-ын хурлын танхимд зохион байгуулагдав. 2017 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаанууд, хүрсэн амжилтууд болон тулгарч буй асуудлууд мөн гурав дахь жилдээ хийх үйл ажиллагаануудыг төлөвлөлөө. Тус семинарт төсөл хэрэгжүүлэгч кластер багийн гишүүдээс гадна Францын Элчин Сайдын Яам, Архангай болон Увс аймгуудын ЗДТГ, Үндэсний Жимс, Жимсгэнийн холбоо, Ноосны Холбоо, ШУТИС-ийн Хүнсний Судалгааны Төв, Архангай аймгийн Малчдын Холбооны төлөөллүүд оролцлоо.
2017 оны 10 дугаар сарын 8-14-ний өдрүүдэд Архангай аймгийн Хотонт сумын ноос угаах үйлдвэрт байгаль орчинд ээлтэй ус цэвэршүүлэх талаар зөвлөх үйлчилгээ үзүүллээ
2017 оны 4, 9 дүгээр саруудад Архангай аймгийн Цэцэрлэг хотод Эсгийрүүлэх арга барил сургалт зохион байгуулав
2017 оны 9 дүгээр сард Увс аймагт чацарганын суулгацуудыг нийлүүлэв
2017 оны 7 дугаар сарын 31–8 дугаар сарын 8-ны өдрүүдэд чацарганын салбарынхан Новосибирск болон Барнаул руу туршлага судлах аялал хийлээ
2017 оны 5 дугаар сарын 2– 6 дугаар сарын 2-ны өдрүүдэд “Тогтвортой тариалалт” сургалтыг зохион байгуулав
2017 оны 5 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд “Чацаргана тариалах арга техник” сургалт явагдлаа
© Зохиогчийн эрх 2021 он. МҮХАҮТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хайлт