БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ? ЭНД ДАРНА УУ
+976 (7727-7070)
Холбоо барих
project@mongolchamber.mn
Цахим шуудан

МҮХАҮТ-ын дэргэд кластерийн бодлогыг боловсруулах санаачилгын талаарх семинар боллоо

 

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Германы Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимуудын Холбоо хоорондын хамтын ажиллагааны “ProValue” төслийн хүрээнд кластер хөгжүүлэх талаарх Герман улсын туршлагыг танилцуулах, кластерийн бодлого боловсруулах үзэл баримтлалын төслийг боловсруулахад МҮХАҮТ-ын гүйцэтгэх ажлуудыг тодорхой болгох семинарыг зохион байгууллаа.

Олон улсын донор, санхүүжүүлэгч  байгууллагууд Монгол Улсын салбарын кластер болон кластерийн үйл ажиллагааг дэмжин, хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгааг үндэслэн МҮХАҮТ-ын дэргэд кластерийн бодлого боловсруулах санаачилгыг гаргаад байна.

Семинарын үеэр МҮХАҮТ, орон нутгийн салбар танхимын төлөөлөгчдөд ХБНГУ-ын эксперт Вольфганг Дюриг Германы кластерийн сайн туршлага, кластерийн бодлогын талаар танилцууллаа. 

Кластерийн бодлогыг боловсруулснаар ЖДҮ-ийн ашиг орлогыг нэмэгдүүлэх, шинэ бүтээгдэхүүн бий болгох, худалдаа үйлдвэрлэлийн үр дүнтэй бодлого боловсруулах, хувийн хэвшлийн экспортлогч талуудын гадаад зах зээлд гарах боломж бололцоог сайжруулах зорилгоор санаачилсан кластерчилсан хөгжлийн концепцыг бататгаж, байгуулсан кластерууд болон бусад салбарын кластерийг хөгжүүлэхэд дэмжлэг болно гэж тооцоолж байна. 

“ProValue” төсөл 2015 оны 11 дүгээр сараас ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яамны санхүүжилтээр хэрэгжиж эхэлсэн бөгөөд Архангай, Увс аймгуудад чацаргана, ноосон бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээг дэмжих, тухайн орон нутагт салбарын жижиг кластер байгуулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болгох замаар хөдөө орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлж, ЖДҮ эрхлэгчдийн ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилготой.

 

 

© Зохиогчийн эрх 2021 он. МҮХАҮТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хайлт