БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ? ЭНД ДАРНА УУ
+976 (7727-7070)
Холбоо барих
project@mongolchamber.mn
Цахим шуудан

“ProValue” төслийн хүрээнд Германы технологи шилжүүлэх сургалт зохион байгууллаа

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ), Германы Худалдаа Аж үйлдвэрийн Танхимуудын Холбоотой (ГХАҮТХ) хамтран хэрэгжүүлж буй “Pro Value” төсөл нь 2015 оны 10 дугаар сарын 28-наас эхлэн анх удаа Увс, Архангай аймгуудад кластер байгуулж, кластерчилсан хөгжлөөр Чацаргана болон Ноосон бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээг дэмжих, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болгох замаар Монголын хөдөө орон нутагт ажлын байр бий болгох, ЖДҮ эрхлэгчдийн ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилготой хэрэгжиж байна.

“ProValue” төслийн хүрээнд тухайн салбаруудын мэргэшсэн гадаад дотоодын мэргэжилтнүүдээр сургалт, семинарыг зохион байгуулж ирсэн бөгөөд энэ удаад Увс аймгийн кластерийн гишүүд, бизнес эрхлэгч, тогооч нарт Герман улсын мэргэжилтэн Никлот Пагельс "Элсэн чихрийн орцгүй жимсний шүүс үйлдвэрлэх технологи шилжүүлэх" сургалтыг амжилттай зохион байгууллаа.

© Зохиогчийн эрх 2021 он. МҮХАҮТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хайлт