БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ? ЭНД ДАРНА УУ
+976 (7727-7070)
Холбоо барих
project@mongolchamber.mn
Цахим шуудан

МҮХАҮТ болон “Монголын Ноосон Бүтээгдэхүүн Үйлдвэрлэгчдийн Холбоо”-ны хамтарсан уриалга гаргалаа

МҮХАҮТ, МНБҮХ-ны зүгээс Монгол Улсын Засгийн Газар, хөгжлийн түнш байгууллагуудыг ноос бэлтгэлийн ажлыг шинэчлэхэд илүү их хөрөнгө оруулалт оруулахыг уриалж, дараах үйл ажиллагаануудыг багтаасан “Хонь тэмээний ноос бэлтгэлийн мастер төлөвлөгөө” боловсруулахыг санал болгож байна. Үүнд:

  • Хонь тэмээний ноосоо малчид өөрсдөө хяргаж байгаа одоогийн тогтолцоог өөрчилж техник хэрэгсэл бүхий түүхий эд бэлтгэлийн байнгын ажиллагаатай мэргэшсэн бригадыг сум бүрт бий болгох, ноос хяргагчдыг сургаж бэлтгэх
  • Түүхий эдийн зориулалттай агуулахыг сум бүрд бий болгож түүхий эдийг ангилан ялгах зориулалттай төхөөрөмжүүдээр хангах (ангилан ялгах ширээ, пресс, жин хэмжүүр, ноос хураах тавиур гэх мэт)
  • Түүхий эд бэлтгэлийн мэргэшсэн бригадыг шаардлагатай техник тоног төхөөрөмж болон туслах материалаар хангах (цахилгаан хайч, ирлэгч машин, генератор, олсон шуудай гэх мэт)
  • Түүхий эд бэлтгэлийн бригад, орон нутгийн хэмжээнд ноос хяргах ажлыг зохион байгуулахад холбогдох төрийн байгууллагуудаас дэмжлэг үзүүлэх
  • Малчид малаа угаалгах эрүүлжүүлэх үйлчилгээнд хамрагдах дэд бүтцийг бий болгох

Түүхий эд бэлтгэлийн байнгын ажиллагаатай мэргэшсэн бригад сум бүрд бий болсноор ажлын байрыг нэмэгдүүлэх хадгалах боломжийг бүрдүүлж, хөдөө орон нутгийн дотоодын нийт бүтээгдэхүүнийг өсгөх болно. Түүнчлэн мал сүргийг мал эмнэлгийн үйлчилгээнд тогтмол хамруулснаар малын өвчлөлөөс шалтгаалсан түүхий эдийн чанарын доголдол гарахгүй байх, түүхий эдийн ашиглалтыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

© Зохиогчийн эрх 2021 он. МҮХАҮТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хайлт