БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ? ЭНД ДАРНА УУ
+976 (7727-7070)
Холбоо барих
project@mongolchamber.mn
Цахим шуудан

“CANTON FAIR” олон улсын үзэсгэлэнд оролцов

“ProValue” төслийн хүрээнд БНХАУ-ын хамгийн том экспорт, импортын 125 дахь удаагийн “CANTON FAIR” олон улсын үзэсгэлэнг үзэж сонирхох, туршлага судлах, шинэ тоног төхөөрөмжтэй танилцах, худалдан авалт хийх зорилготой бизнес аяллыг 4 дүгээр сарын 14-19-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Гуандун муж нь БНХАУ-ын үйлдвэрлэл хамгийн ихээр хөгжсөн худалдааны томоохон хот бөгөөд Хятадын хөгжлийн цонх болсон муж юм. Тус бизнес аялалд оролцогчид энэхүү хөгжингүй мужийн үйлдвэрлэгчидтэй танилцах боломжтой байдгаараа онцлог юм.

Энэ удаагийн үзэсгэлэнд Увс аймгаас чацарганы кластер багийн долоон гишүүн, Улаанбаатар хотын гурван компанийн үйлдвэрлэгч, тариаланчдын төлөөллүүд оролцож тоног төхөөрөмж худалдан авах урьдчилсан тохиролцоо хийж, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллах санал солилцлоо.

© Зохиогчийн эрх 2021 он. МҮХАҮТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хайлт