БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ? ЭНД ДАРНА УУ
+976 (7727-7070)
Холбоо барих
project@mongolchamber.mn
Цахим шуудан

МҮХАҮТ болон Германы ХАҮТХ-ны хоорондын хамтын ажиллагааны төсөлд хөндлөнгийн үнэлгээ хийгдлээ

МҮХАҮТ болон Германы Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимуудын Холбоо 2015 оноос эхлэн хамтын ажиллагааны хүрээнд Увс аймагт "Чацаргана", Архангай аймагт "Хонины ноос"- ны нэмүү өртгийн сүлжээг дэмжих төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Хамтын ажиллагааны төсөл нь чацаргана болон ноосны салбарын нэмүү өртгийн сүлжээг дэмжих, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болгох замаар хөдөө орон нутагт ажлын байр бий болгох, ЖДҮ эрхлэгчдийн ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилготой юм.

2018 оны 4 сарын 1-19 –ний өдрүүдэд Германаас хөндлөнгийн шинжээч Сониа Эндэ ирж, холбогдох байгууллагуудын төлөөлөл, төсөл хэрэгжүүлж буй орон нутгийн багийнхантай уулзаж, газар дээр нь төслийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд төслийн эхний үе шат дуусаж байгаатай холбогдуулан төслийн хэрэгжилтэнд үнэлгээ хийв.

Төслийн хөндлөнгийн шинжээч уг төслийг амжилттай, үр дүнтэй, бусад аймгуудад загвар болохуйц үйл ажиллагаануудыг хэрэгжүүлсэн байна хэмээн дүгнэлээ.

 

© Зохиогчийн эрх 2021 он. МҮХАҮТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хайлт