БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ? ЭНД ДАРНА УУ
+976 (7727-7070)
Холбоо барих
project@mongolchamber.mn
Цахим шуудан
Image
Архангай болон Увс аймаг дахь салбар ХАҮТ-тай хамтран хонины ноос болон чацарганын   кластер багийг байгуулан ажиллаж байна. Кластер багууд нь тариаланчид( чацаргана тариалагч), малчид (хонины ноос), үйлдвэрлэгч компаниуд, ба орон нутгийн холбоод, банк болон аймгийн засаг захиргааны байгууллагууд гэх мэт дэмжигч байгууллагуудын төлөөллүүдээс бүрддэг. Салбарын хэрэгцээг тодорхойлж, холбогдох арга хэмжээг зохион байгуулах нь кластер багийн үүрэг юм. Зохистой үйл ажиллагаа,зохих дадлын дагуу бүх үйл ажиллагаа, арга хэмжээг хэрэгжүүлсэнээр анхан шатны боловсруулагчид болон үйлдвэрлэгчдийн бүтээмж дээшилж, газар тариалан болон үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдийн чанар сайжран, шинэ бүтээгдэхүүнүүд бий болж зах зээлд нийлүүлэгдэх болно. Жил бүрийн төлөвлөлтийн семинарын үеэр оролцогч  бүх талуудын оролцоотойгоор ирэх ондоо хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа хамтран хэлэлцдэг.Хамгийн үр дүнтэй, хэрэгжихүйц үйл ажиллагаануудыг сонгож, хүний нөөцийн чадавхийг сайжруулах, төрөл бүрийн сургалт зохион байгуулах, мөн түүнчлэн судалгаа шинжилгээ хийж, хязгаарлагдмал хүрээнд (тодорхой төсөвт багтаан) шинэ, дэвшилттэй тоног төхөөрөмжийг хамтран санхүүжүүлэх зэргээр дэмжин ажиллаж байна. Гол нь зөвхөн нэг компанийг бус, Увс ба Архангай аймгийн кластерийн баг, холбогдох салбарт үзүүлж байгаа туслалцаа, дэмжлэг юм.Кластер багууд нь арга хэмжээг өөрсдөө хэрэгжүүлдэг ба төслөөс түүнд нь дэмжлэг үзүүлдэг. МҮХАҮТ-ын төслийн баг  кластерийн багуудад тогтмол зааварчилгаа өгөх, хяналт-шинжилгээ хийх, ажил гүйцэтгэлийн үнэлгээ хийдэг нь төслийг өндөр чанартай хэрэгжүүлэхэд тусалдаг.

КЛАСТЕР БАГУУДЫГ ХЭРХЭН ДЭМЖИЖ БУЙ ЗАГВАР

Image
© Зохиогчийн эрх 2021 он. МҮХАҮТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хайлт