БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ? ЭНД ДАРНА УУ
+976 (7727-7070)
Холбоо барих
project@mongolchamber.mn
Цахим шуудан

Малчдад цахилгаан хайчаар хонь хяргах сургалт зохион байгууллаа

2020 оны 6 дугаар сарын 29-30 хооронд МҮХАҮТ-аас Германы ХАҮТ-тай хамтран хэрэгжүүлж буй "Хонины ноосны нэмүү өртгийн сүлжээг дэмжих" ProValue төслийн хүрээнд Архангай аймгийн 6 сумын малчдад цахилгаан хайчаар хонь хяргах сургалт зохион байгуулсан ба 60 гаруй иргэн цахилгаан хайчаар хонь хяргах энэхүү сургалтанд хамрагдлаа.

Малчид цахилгаан хайчаар, аюулгүй ажиллагааны зааврын дагуу хонь хяргаж сурснаар хөдөлмөрөө хөнгөвчилж, цаг хэмнэж байна.

Мөн үйлдвэрийн шаардлага хангахуйц ноосны гарц ч нэмэгдэж байгаа бөгөөд хяргасан хонио тэр дор нь зориулалтын бодистой онгоцонд угааж малын халдварт өвчнөөс сэргийлэх боломжтой болж байна. Хонины ноосыг гар хайчаар хяргахад 10-15 минут зарцуулдаг бол цахилгаан хайчаар 2 минутад хяргадаг. Харин тэмээ ноослоход гараар 1 цаг болдог бол цахилгаан хайчаар 20 минут л хангалттай юм.

© Зохиогчийн эрх 2021 он. МҮХАҮТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

Хайлт