(976) 11-314000 | This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

|

 

Увс аймаг дахь кластер баг

Кластер багийн зөвлөх: С.Сэржим

Кластер багийн гишүүд: 15

Увс аймаг дах чацаргана тариалалагчид: 86 ААН, 244 тариалагчид

Нийт тариалалтын талбай: 614,58 га

Жилд авах ургацын хэмжээ: 416 тонн (2016)

 

Увс аймаг дах чацарганы нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх

  1. Хятадын Гуанжоуд болсон олон улсын жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн үзэсгэлэнд Увс аймгийн кластер багийн гишүүд болон Монголын Жимс Жимсгэний Холбооны төлөөллүүд оролцлоо. (2016 оны 4 сар ).

  2. Чацарганы сортууд, суулгацыг тариалах, усалгаа болон бордох сэдвээр 106 оролцогчтой сургалтыг зохион байгуулав. (2016 оны 5 сар).

  3. Жено Фанд компанитай хамтран ургац хураагч вакум сорогч машиныг орон нутгийн нөхцөлд тохируулан өөрчлөх туршилтын ажлыг хийж эхлээд байна. (2016 оны 6 сар, үргэлжилж байгаа).

  4. Ургамлын өвчлөл, хортон шавьжтай хэрхэн тэмцэх, пестецидийн зөв хэрэглээ сэдвээр сургалтыг зохион байгуулав. Сургалтанд 54 хүн хамрагдлаа. (2016 оны 6 сар).

  5. Чацарганы тариалалттай холбогдуулан газар тариалан эрхлэгчдийн туршлагын дагуу Талбайн түүхийн дэвтрийг бий болгон олон нийтэд түгээв. (2016 оны 6 сар).

  6. ШУТИС-ийн Хүнс Судлалын Төвтэй хамтын ажиллагаа тогтоосон бөгөөд Увс аймгийн кластер багийн гишүүн компаниудын бүтээгдэхүүний дээжийг шинжлүүлэх, Увс аймгийн чацарганы бүтцийн микробиологи, генийн болон химийн шинжилгээнүүдийг хийхээр ажиллаж байна. (2016 оны 6 сар, үргэлжилж байгаа).

  7. Чацарганы боловсруулалтын эрүүл ахуй, тээвэрлэлт, хадгалалт болон бүтээгдэхүүний шошгожуулалтын талаар сургалтыг зохион байгуулав. Сургалтанд нийт 79 хүн хамрагдлаа. (2016 оны 8 сар).

  8. ХБНГУ-ын итгэмжлэгдсэн лабораторт Увс аймгийн чацарганы тос болон шүүсийг шинжилгээнд хамрууллаа. (2016 оны 8 сар).

  9. ХБНГУ –ын чацаргана тариалагчид, боловсруулагчид болон эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах аялалыг зохион байгуулав. (2016 оны 9 сар).

  10. Увс аймгийн ХАҮТ-ын дэргэд “Чацаргана тариалах болон хураах төв” байгуулахтай холбогдуулан бэлтгэл ажлуудыг эхлүүллээ. Энэ төвөөр дамжуулан газар тариалангийн бага оврын тоног төхөөрөмжийг түрээслүүлэх үйл ажиллагаа явуулах юм. ( 2016 оны 10 сар, бэлтгэл шатандаа явагдаж байна).

  11. Увс аймгийн 19 сумын таримал болон зэрлэг чацарганы судалгаа хийх ажлыг зохион байгуулав.

  12. Увс аймгийн бизнес эрхлэгч нарт МҮХАҮТ –ын ХҮГ-ын мэргэжилтэн Дүүрэнжаргал Патент, барааны тэмдэг, газар зүйн заалтын сургалтыг зохион байгуулсан ба сургалтанд нийт 26 бизнес эрхлэгчид хамрагдлаа. (2017 оны 3 сар)

  13. ШУТИС-ийн Хүнс Судлалын Төвийн лаборатори дээр Германы эксперт Ulrike Lechner ISO 17025 талаар зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулав. (2017 оны 3 сар)

  14. Увс аймгийн чацаргана тариалагч нарт зориулсан сургалтыг ХБНГУ-ын NIG компанийн захирал Axel Waehling зохион байгууллаа. Сургалтанд нийт 25-30 орчим хүн хамрагдсан юм. Сургалтын агуулга:

    1. Усалгаа

    2. Тариалангийн талбайг шувуунаас хамгаалах

    3. Диоксины асуудал

    4. Ургац хураалтын тоног төхөөрөмжүүд (2017 оны 6 сар)

  15. ОХУ-ын Барнаулын ЭШХ-ийн профессор Ю.Зубарев Увс аймгийн чацаргана тариалагчдад сургалт зохион байгуулсан бөгөөд сургалтанд нийт 100 гаруй тариаланчид хамрагдсан байна. (2017 оны 6 сар)

  16. Увс аймгийн чацарганы кластер багийн Барнаул, Новосибирскийн эрдэм шинжилгээний хүрээлэнтэй танилцах аялалыг зохион байгууллаа. (2017 оны 8 сар)

  17. Монгол улсад алдагдаад байсан Чацаргана жимсний сортын асуудлыг шийдвэрлэх зорилгоор ОХУ-ын Барнаул, Новосибирскийн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс 5-8 сортын 21000 гаруй суулгацыг оруулж ирсэн.
  18. Увс аймгийн Тэрэм хад орчмын 1,1 км урт усны шуудууг сайжруулах ажлыг хийж дуусгав.

Увс аймгийн Улаангом хотын чацарганын кластер багийн
2015 – 2017 онуудад хийгдсэн судалгааны үр дүн

Танилцуулга

Увс аймгийн Улаангом сумын чацарганы тариалалт болон боловсруулалттай холбоотой гол тоон мэдээллүүдийг нэгтгэн энэхүү судалгааны тайланг хийлээ.

Увс аймгийн ХАҮТ нь 2015-2018 оны өвлийн улиралд гурван жил дараалан тоон мэдээллийг цуглуулан судалгаа хийн, нөхцөл байдлыг дүрслэв. Мэдээллийг голчлон утсаар болон газар дээр нь очиж ярилцлага хийх хэлбэрээр цуглууллаа. Алдааны зөрүү нь ойролцоогоор 10 хувь байв. Энэ нь цуглуулсан өгөгдөл нь бодит байдлаас 10 хувь хүртэл зөрүүтэй (их эсвэл бага) байж болно.

Тоо баримтууд

No.

Мэдээлэл

2015 оны төгсгөл

2016 оны төгсгөл

2017 оны төгсгөл

Тайлбар
1. Үйлдвэрлэгч болон боловсруулагчдын тоо Нийт 231 тариаланчдаас 222 нь ургац авсан бөгөөд 46 нь боловсруулалт хийсэн.18 нь хувийн хэрэгцээнд зориулж жимсээ боловсруулсан. Нийт 170 тариаланчдаас 142 тариаланч ургац авсан бөгөөд 15 нь чацарганы жүүс болон тос боловсруулсан бол 38 нь хувийн хэрэгцээнд зориулж жимсээ боловсруулжээ. Нийт 129 тариаланчдаас 115 тариаланч ургац авсан бөгөөд 33 нь боловсруулалт хийсэн, 22 нь өөрийн хэрэгцээнд зориулж жимсээ хэрэглэжээ. 2016:
2005 онд ургац авсан 89 тариаланчид 2016 онд ургац аваагүй. 2015 онд чацаргана тариалаагүй 9 тариаланч 2016 онд ургацаа хурааж авсан байна.
2. Тариалалтын талбайн хэмжээ

472 га

301 га

347,5 га

Зарим нэг талбай нь богино болон урт хугацаагаар арчлаагүй орхигдсон суулгацуудтай байв.
3. 1 га болон түүнээс доош хэмжээний тариалангийн талбайтай тариаланчдын тоо 231 тариаланчдын 134 (=58%)

170 тариаланчдын 110 (=64%)

129 тариаланчдын 44 (= 34%)  
4.

10 га болон түүнээс доош хэмжээний тариалангийн талбайтай тариаланчдын тоо

6

4

5

2016: 2 том тариаланч 45 га –аас (2015) 8.3 га болон 11 га –аас (2015) 2 га болгож талбайгаа багасгасан.
5. Нийт чацарганы модны тоо

430,326

302,255 316,885  
6.

Шинээр суулгасан суулгацын тоо

30,651

47,140 13,900  
7.

Шинээр суулгац тариалсан тариаланчдын тоо

25

94 13  
8. Нийт бэлтгэсэн чацаргана жимсний хэмжээ

433 тонн

207 тонн 407 тонн  
9.

Нийт боловсруулсан жимсний хэмжээ (нийт бэлтгэсэн жимсэнд эзлэх хувиар)

148 тонн (34%) 77 тонн (37%) 149 тонн(37%)  
10. Нийт үйлдвэрлэсэн шүүсний хэмжээ 97,700 л 55,600 л 157,173 л  
11.

Нийт үйлдвэрлэсэн чацарганы тосны хэмжээ

1,360 л 932 л 2,229 л  
12.

Чацаргана жимсний үнэ

Дундаж үнэ 1 кг жимс 2.764 ₮
1.800 ₮ - 4.000 ₮
Дундаж үнэ 1 кг жимс 2,572 ₮
1.500 ₮ - 3.800 ₮

Дундаж үнэ 2.671 ₮
1.500 - 4.500 ₮ /кг

Тариаланчдын хэлсэн үнийн дүнгийн нийлбэрийг нийт тариаланчдын тоонд хувааж дундаж үнийг тооцож гаргасан. Энэ нь тодорхой үнээр борлуулсан чацаргана жимсний хэмжээгээр жинлэгдээгүй байна.
13.

Чацарганы шүүсний үнэ

Дундаж үнэ 1 л жүүс 6.438 ₮
5.000 ₮ - 9.000 ₮

1 л чацарганы шүүсний дундаж үнэ 6,313 ₮
5.000 ₮ - 9.000 ₮

1 л чацарганы шүүсний дундаж үнэ 6.682 ₮
6.000₮ - 10.000₮

Дээрхээс харна уу.
14.

Чацарганы тосны үнэ

Дундаж үнэ 1 л тос 23.300 ₮
18.000 -32.000 ₮

Дундаж үнэ 1 л тос 23,100 ₮
20.000 - 30.000 ₮

22.730 ₮/ л
20.000 - 30.000 ₮/ л
Дээрхээс харна уу.

Дүн шинжилгээ

Чацаргана тариаланчдын тоо болон чацарганын тариалалтын талбайн тоо багасчээ

Эдгээр үзүүлэлтүүд нь чацарганын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн тоо буурч байгааг харуулж байна. 2015 он гэхэд 222 тариаланчид чацаргана хурааж авсан ч тэдний тоо 2016 он гэхэд 142 болж буурч, дараа жил нь 115 болж буурчээ.

Үйлдвэрлэлийн тоо баримт нь энэ чиг хандлагатай адил биш байна. Чацаргана тариалсан талбай нь 2015 онд 472 га байсан нь 2016 онд 301 га хүртэл буурч, 2017 оны эцсээр 347 га болж өссөн байна. Энэ өсөлт нь гол төлөв үер, мөндөр шороон шуурганд сүйдсэн тариалангийн талбайнуудаа 2016 онд сэргээн зассантай холбоотой юм. Гэсэн хэдий ч тариалангийн талбай нь 2015 -2017 онуудад мэдэгдэхүйц буурсан. Энэ нь жижиг тариалан эрхлэгчидтэй холбоотой байж болох юм. Магадгүй тэд чацарганын аж ахуйг тогтвортой хөгжүүлэхэд хөрөнгө, цаг хугацаа, хүчин чармайлт шаардагддаг болохыг ойлгон тариалалтыг больсон байх магадлалтай. Энэ таамаглал нь 1 га-аас бага хэмжээтэй чацарганы талбайтай фермерийн аж ахуй нь 2016 он гэхэд 64 хувь байсан бол 2017 онд 34 хувь болсон. Харин ургацын хэмжээ их өссөн харагдаж байгаа юм. 2016 оны байгалийн гамшигт үзэгдэл нь 2015 онд 433 тонн чацаргана жимсний ургац 207 тонн хүртэл буурах шалтгаан нь болсон. 2017 онд 407 тонн ургац хураасан нь өмнөх жилүүдийн түвшинд бараг л хүрчээ. Фермерийн тоо буурч байгаа хэдий ч салбарын бүтээмжийг нэмэгдүүлсэн байна. 2015 онд нэг га-д 0.92 тонн хураасан нь 2017 онд нэг га-д 1.17 тоннд хүрч, 27 хувиар өсчээ. 2018 оноос зарим моднууд жимсээ өгч эхлэхэд өгөөж нэмэгдэнэ. Ойролцоогоор 92,000 чацарганы залуу мод нь нийт 317,000 чацарганы модны 29 хувийг эзэлж байгаа бөгөөд эдгээрийг 2015-2017 онуудын хооронд шинээр тариалсан байна.

Их хэмжээний боловсруулалт хийлээ

Чацарганын шүүс үйлдвэрлэл 2017онд 157,000 литр хүрч 2015 онтой харьцуулахад 60 хувиар өссөн байна. Чацарганын тос энэ чиг хандлагыг дагаад 2017 онд 229 литр хүрч, 2015 оноос 64 хувиар (1,360 литр) өсчээ. Тухайн хугацаанд нэрлэсэн үнэ тогтвортой байв.

Нэг кг жимсний дундаж борлуулалтын үнэ 2015 онд 2,764 төгрөг, 2017 онд 2,671 төгрөг байсан ба жимсний шүүсний хувьд 2015 онд нэг литр шүүс 6,438 төгрөг, 2017 онд 6.681 төгрөгийн хооронд хэлбэлзсэн байна.

Чацарганын тосны дундаж борлуулалтын дундаж үнэ нь 2015 онд 23,300 тєгрєг, 2016 онд 22,730 тєгрєг байжээ. Үнийн тухай мэдээллийг тодорхой үнээр борлуулсан бүтээгдэхүүний хэмжээгээр жигнэж тооцоогүй учраас бага хэмжээний хэлбэлзэл байх магадлалтай.

Дүгнэлт болон хэтийн төлөв

  • Байгалийн гамшигт үзэгдлийн үр дүнд 2016 онд анхан шатны үйлдвэрлэлийн бууралт нь цаг агаарын хэвийн нөхцөлд 2017 онд бараг тэнцвэржсэн байна. Тоо баримтууд нь 2017 онд чацарганын ургац хураалтын хэмжээ нь 2015 оныхтой харьцуулахад бага зэрэг буурсан болохыг харуулж байгаа юм. Энэ нь чацарганы жижиг аж ахуй, тариалан эрхлэх цөөн тооны фермерүүд чацарганын аж ахуй эрхэлдэг аж. Эдгээр өөрчлөлтүүд нь бүтээмжийн хүчтэй өсөлтийг харуулж байгаа бөгөөд 2015-2017 он гэхэд 27 хувь байна. Бүтээмж сайжирсан нь нь ProValue төслийн үйл ажиллагаанаас шалтгаалж болох бөгөөд төсөл нь анхан шатны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжсэн олон тооны ажлууд зохион байгуулсан юм. Ойрын ирээдүйд залуу чацарганы моднууд ургацаа өгч эхлэх үед бүтээмж улам нэмэгдэх төлөвтэй.

  • Үйлдвэрлэл хэлбэлзэлтэй байхад нэрлэсэн үнэ харьцангүй тогтмол байсан. Чацаргана жимснээс боловсруулсан бүтээгдэхүүн, тухайлбал, шүүс, тосны хэмжээ их өсчээ. 2015 оноос хойш энэ тоо 60 хувиар ба түүнээс дээш хувиар өсч байгаа тул эдгээр үзүүлэлтүүдийг дахин шалгаж үзэх хэрэгтэй. Хэрвээ тэдгээрийг зарим талаар тодорхой хэмжээгээр баталж, алдаа ихтэй гэж үзвэл боловсруулалт нь боловсруулаагүй үр жимсийг зарж борлуулахад илүү нэр хүндтэй болж байна гэсэн үг юм. Чацарганын шүүс, тосыг үнэндээ зах зээлд худалдаалж байгаа гэж үзвэл үнэ цэнийг нэмэгдүүлсэн гэсэн үг юм. Гэхдээ одоо байгаа судалгааны загвар нь боловсруулсан бүтээгдэхүүний бодит борлуулалтын талаархи мэдээллийг цуглуулахад чиглээгүй бөгөөд ингэснээр үнэ цэнийг нэмэгдүүлснийг баталгаажуулах хангалттай мэдээлэл байхгүй юм.

  • Үйлдвэрлэл хэлбэлзэлтэй байхад нэрлэсэн үнэ харьцангуй тогтмол байсан. Одоогийн байдлаар чацарганын бэлэн бүтээгдэхүүний тоо хэмжээг дагаад үнийг ерөнхийд нь тооцдог тул энэ үзэгдлийн талаар одоогоор тайлбарлах боломжгүй байна.

  • Судалгааны дүн шинжилгээгээр өнгөрсөн жилийн судалгаанд өгсөн зөвлөмжүүд хүчин төгөлдөр хэвээр байгаа юм. Тухайлбал, чацаргана тариаланчид зах зээлийн орчинд дасан зохицохын тулд өөрсдийн бүтээмжийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Шинэ зах зээлийг хөгжүүлэхийн тулд шинэ бүтээгдэхүүн гаргах хэрэгтэй. Өсөх ирээдүйтэй зах зээлд нэвтрэх байдал болон уламжлалт бүтээгдэхүүн болох чацарганын шүүс болон тосыг сайжруулах нь зүйтэй (Бусад аймгууд, ОХУ, Хятад, Япон).