(976) 11-314000 | This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

|

 

Архангай аймаг дахь кластер баг

Кластер багийн зөвлөх: П.Бямбасүрэн

Гишүүдийн тоо: 15

Хонины тоо толгой: 2.668.000 (2016)

Жилд бэлтгэсэн ноосны хэмжээ: 2246436 кг

Ноос бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн тоо: 15 (Эрдэнэбулган сум)

 

Архангай аймаг дах хонины ноосны нэмүү өртгийн сүлжээг дэмжих чиглэлээр хийгдсэн ажлууд

  1. Архангай аймгийн Эрдэнэбулган суманд “Хонины ноосыг ангилах болон тэмдэглэгээ хийх” сургалтыг зохион байгуулав. Сургалтанд нийт 73 малчин хамрагдлаа.

  2. Архангай аймгийн Эрдэнэбулган суманд “Хонь угаах, хяргах болон ноос хадгалах төв байгуулах” төслийг хэрэгжүүлж эхэлсэн юм. 5 га газрыг хашаалсан, худаг гаргасан,  хонь усанд оруулах ванн барьсан, хоршоо байгуулах замаар жижиг ачааны машин худалдан авсан бөгөөд 2017 оны 7 сард “Баг Төв”-ийн нээлтийг хийлээ.

  3. Архангай аймгийн Хотонт суманд нээгдэх ноос угаах үйлдвэрийн  цэвэрлэх байгууламжийн асуудлаар “Нэхээсгүй Эдлэл” компанитай тохиролцон Германаас эксперт авч ажиллуулах болсон. (2017 оны 10 сард экспертийг ажиллуулахаар бэлтгэл ажил үргэлжилж байгаа)

  4. Улаанбаатар хотод борлуулагдаж буй эсгий бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа хийж, шинэлэг эсгий бүтээгдэхүүний санаануудыг гаргав. ( 2016 оны 6-9 саруудад)

  5. Архангай аймагт ноос самнах үйлдвэр байгуулахтай холбогдуулан судалгаа хийх, мэдээлэл цуглуулах үүднээс Улаанбаатар хотын ноос самнах 3 үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах аялалыг зохион байгууллаа. ( 2016 оны 11 сар)

  6. Архангай аймагт ноос самнах үйлдвэр байгуулахтай холбогдуулан бизнес төлөвлөгөө  гаргасан байна. ( 2016 оны 11 сар, үргэлжилж байгаа)

  7. Хонины ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нарт бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн сургалтыг зохион байгууллаа.(2017.4 сар)

  8. Архангай аймгийн ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нарын дунд шинэ бүтээгдэхүүний уралдаан зохион байгуулав.

  9. Архангай аймгийн Эрдэнэбулган суманд ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нарт зориулж анхан шатны сургалт зохион байгууллаа. (2017.9 сар)

  10. Архангай аймгийн ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нарт зориулсан ахисан түвшний сургалт зохион байгуулсан юм.