(976) 11-314000 | This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

|

 

1. Жимс жимсгэний салбарт үйл ажиллагаа явуулж буй төсөл хөтөлбөрүүдийн уулзалт зохион байгуулахыг санаачлан TRAM төсөлтэй хамтран 2019 оны 3 дугаар сарын 19 –нд Танхим дээр уулзалтыг зохион байгуулсан. Уулзалтанд ADB, JICA, ADRA,GIZ, People in Need төслүүдийн төлөөлөл, Жимс Жимсгэний Холбоо, ХХААХҮЯ-ны жимс жимсгэний асуудал хариуцсан мэргэжилтэн тус тус оролцож өөрсдийн хийж буй үйл ажиллагааны талаар харилцан мэдээлэл солилцсон. Уулзалтын үр дүнд иймэрхүү төрлийн мэдээлэл солилцох арга хэмжээг тогтмол хугацаанд зохион байгуулах саналыг оролцогч талууд бүгд дэмжсэн.

2. 2019 оны 3 сарын 26-29-ний хооронд ШУТИС- ын Хүнс Судлалын ЭСТ –ийн лабораторитой хамтран Увс аймгийн мэргэжлийн хяналтын газарт болон компаниудын төлөөллүүд нийт 15 хүнд ISO 17025 сэдвээр сургалтыг зохион байгуулсан. Сургалт зохион байгуулах газартай сургалтын гэрээг байгуулж, бэлтгэл ажлуудыг хангаж ажилласан. Сургалтанд оролцогчдод Танхим болон ШУТИС-ийн ХСТ-өөс хамтарсан сертификат гардуулан өгсөн.

3. 2019 оны 3 сарын 21–ний өдөр МҮХАҮТ болон ГХАҮТХ хоорондын хамтын ажиллагааны төсөл Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран “НООС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ӨРТГИЙН СҮЛЖЭЭ” арга хэмжээг зохион байгуулсан. Тус арга хэмжээнд 21 аймгийн ХААГ-ын төлөөллүүд болон Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны итгэмжлэгдсэн төлөөллүүд буюу нийт 90 гаруй хүн оролцсон. Мөн ШУТИС-ийн Хөнгөн Үйлдвэрийн Судалгаа Хөгжлийн Хүрээлэн, ХААИС-ийн Мал Аж Ахуй Биотехнологийн Сургууль, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль, Азийн Хөгжлийн Банкны “Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих” Төсөл, НҮБ-ийн Хөгжлийн Хөтөлбөрийн “Ноолуурын тогтвортой өртгийн сүлжээ” Төслүүдийн ажилтанууд оролцож, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, малчид болон түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн үргүй зардлыг бууруулах, түүхий эд бэлтгэлийн тогтолцооны үр өгөөжийг нэмэгдүүлэхэд зорилгод чиглэсэн мэдээллүүдийг оролцогчдод хүргэсэн.

4. Архангай аймагт хэрэгжүүлж буй баг төвийн талаархи танилцуулга гарын авлагыг гаргаж 1000 ширхэгийг хэвлүүлсэн.

5. Pro Value төслийн танилцуулга шторк хийлгэсэн.

6. Архангай аймгийн Баг төвийн талаар телевизийн нэвтрүүлэг бэлтгэн орон нутгийн телевиз болон Eagle TV –ээр цацсан.

7. Pro Value төслийн хүрээнд Увс аймгийн Улаангом сумын чацаргана тариалагчдын 2018 оны судалгааны үр дүнг нэгтгэсэн.

8. Pro Value төслийн хүрээнд 2019.04.14-19 хооронд БНХАУ-д зохион байгуулагдсан Canton Fair тоног төхөөрөмжийн үзэсгэлэн үзэх аялалыг зохион байгуулсан.Үзэсгэлэнд орон нутгийн тариаланчид болон үйлдвэрлэгчид хамрагдсан. Үзэсгэлэнд оролцогчид

9. 2019 оны 5 сарын 13-24 -нд Архангай аймагт Эсгий бүтээгдэхүүн хийх сургалтыг зохион байгуулсан. Сургалтыг ХБНГУ-ын эксперт Баннер удирдан явуулсан. Сургалтанд орон нутгийн 15 эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хамрагдсан.

10. 2019 оны 5 сарын 20-24 нд Увс аймагт “Чацарганы тариалалт, арчилгаа, ургац хураалт”, “Хөдөө Аж Ахуйн Зохистой Дадал”сэдвээр сургалтыг зохион байгуулсан. Сургалтыг ХБНГУ-ын эксперт Fridrich Hoehne удирдан явуулсан. Сургалтанд 25 чацаргана тариаланч, үйлдвэрлэгчид хамрагдсан.

11. МҮХАҮТ-ын “ProValue” төсөл нь НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага, ХХААХҮЯ, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, Австралийн элчин сайдын яам, Алтайн уулсын оргил малчдын хоршоотой хамтран 6 дугаар сарын 17- 24 ны өдрүүдэд Ховд аймгийн Зэрэг суманд хонь хяргах сургалтыг зохион байгуулав. “ProValue” төслийн урилгаар ирсэн багш нар, тухайлбал олон улсын хонь хяргагчдын тэмцээнд тогтмол амжилттай оролцож байгаа, Шинэ Зеланд улсад ажиллаж амьдардаг мэргэшсэн хонь хяргагч Булган аймгийн харъяат Ч.Энхнасан, түүний гэргий мэргэшсэн ангилан ялгагч Зое Лийч, Австрали улсын мэргэшсэн хонь хяргагч Скотт Антони нар сургалтыг удирдан явуулсан бөгөөд Ховд, Архангай, Дундговь аймгийн хоршоодын нийт 40 гаруй малчин, МСҮТ-ийн багш нар оролцсон.

12. МҮХАҮТ-аас Германы Худалдаа Аж үйлдвэрийн Танхимуудын холбоотой хамтран хэрэгжүүлж буй “Pro Value” төслийн хүрээнд чацарганатай шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн сургалт Увс аймгийн Улаангом суманд 2019 оны 6-р сарын 19-24-нд зохион байгуулсан.Сургалтад чацарганы тариалалт, үйлдвэрлэл эрхлэгч орон нутгийн 30 гаруй иргэн хамрагдаж, чацаргана жимсний чанамал, шүүс, компот зэрэг 20 гаруй нэр төрлийн шинэ бүтээгдэхүүн хийх арга технологиос суралцсан.

13. 2019 оны 6-р сарын 24-нд Увс аймагт “ЕХ –ны зах зээлд бараа бүтээгдэхүүнийг экспортлоход газар зүйн заалтын ач холбогдол” уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан. Уг арга хэмжээнд хэлэлцүүлэгт Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, орлогч дарга Б.Намжилсүрэн, Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан болон орон нутгийн төр захиргааны байгууллагууд, мэргэжлийн холбоодын төлөөлөл, чацаргана тариалагч, үйлдвэрлэгч нар оролцсон.

14. Чацарганы баяр: 2019 оны 10 дугаар сарын 11,12 -нд МҮХАҮТ-ын Орлогч дарга Б.Намжилсүрэн,Гишүүнчлэлийн газрын дарга Б.Эрдэнэбат, Маркетингийн газрын дарга Адьяасүрэн нар оролцсон,Увс аймаг дахь Чацарганы салбарын хөгжил, Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, МҮХАҮТ-ын Увс аймаг дахь салбар танхимын нөлөөлөл, өмгөөлөл, чиглүүлэх чиглэлийн ажилтай танилцсан. МҮХАҮТ-аас уулзалт, үзэсгэлэн, дэмжлэг, урамшуулалын арга хэмжээг зохион байгуулсан ба тус арга хэмээнд давхардсан тоогоор 460 гаруй аж ахуйн нэгж, хувь хүн, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлүүд оролцож чацарганы салбарыг сурталчилсан үр дүнтэй арга хэмжээ болсон.

15. 2019 оны 10 дугаар сарын 24-нд Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоотой хамтарсан сургалт, семинар Архангай аймгийн Хотонт суманд Төслийн баг зохион байгуулсан.Тус сургалт, семинарт Архангай аймгийн 19 сумын засаг дарга нар, Архангай ХАҮТ –ын дарга, ХХААХҮЯ-ны хэлтсийн дарга, малчид, ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн төлөөлөл болсон нийт 160 гаруй хүн оролцсон ба төслийн танилцуулга, судалгааны ажлын үр дүн,салбарын асуудлууд, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, эрүүл ахуйн байдлын асуудал тэдгээрийг шийдэх шийдвэр,гарцын талаарх хэлэлцэж санал бодлоо солилцсон арга хэмжээ болсон.

16. 2019 оны 10 дугаар сарын 16-17-нд Говь Алтай аймагт Увс ХАҮТ-ын дарга С.Сэржим ажилласан. Чацарганы бүтээгдэхүүн сурталчилсан, кластер багийн үйл ажиллагааг танилцуулж, сайн туршлага хамтын ажиллагааг хөгжүүлсэн арга хэмжээ зохион байгуулсан ба тус арга хэмжээнд Говь-Алтай аймгийн Засаг дарга, Говь-Алтай ХАҮТ-ын дарга нар болон орон нутгийн бизнес эрхлэгчдийн төлөөллүүд оролцсон.

17. 2019 оны 11 дүгээр сарын 08 - нд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Органик газар тариалан сургалт семинарт Увс аймгаас 4 төлөөлөгч оролцсон. ХХААХҮЯ-наас зохион байгуулсан тус арга хэмжээнд 80 гаруй газар тариалан, мал аж ахуй, жимс жимсгэний салбарын төлөөлүүд оролцсон ба зөв зохистой газар тариалан эрхлэлтийн заавар зааварчилгаа, органик хүнсний дүрэм журам, мөрдлөг, шаардлага зэрэг олон асуудлуудыг хөндөж ярилцсан.

18. 2019 оны 10 дугаар сарын 18-20 хооронд Хэнтий аймагт зохион байгуулагдсан Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой тус арга хэмжээнд Увс ХАҮТ-ын дарга С.Сэржим оролцож Pro Value төслийн сайн жишээ болон хамтын ажиллагааны туршлагаар илтгэл тавьсан. Арга хэмжээнд МҮХАҮТ-ын төлөөлөл, орон нутгийн удирдлагууд оролцсон.

19. 2019 оны 10 дугаар сарын 23-31-ний өдрүүдэд Архангай аймагт эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд зориулсан сургалтыг зохион байгуулсан /ХБНГУ-ын эксперт Банниер Зигрид/ 14 хоногийн ус сургалтаар эсгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн чадавхийг дээшлүүлэхээс гадна бүтээгдэхүүн экспортлох гарцыг нээж өгсөн ач холбогдолтой. Одоогийн байдлаар 470 ширхэг бүтээгдэхүүн ХБНГУ –д гаргасан.

20. 2019 оны 10 дугаар сарын 14-18 –ны хооронд ХБНГУ –ын Карлсру хотын ХАҮТ-ын ажилтан Рамона Ланге МҮХАҮТ-ын бодлогын өмгөөлөлийн чиглэлээр явуулж буй үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж ажилласан. Эксперт Бодлого, стратегийн газарт 5 хоног туршлага солилцон ажилласан.

21. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим дээр хэрэгжиж буй МҮХАҮТ болон ГХАҮТХ хоорондын хамтын ажиллагааны Pro Value төсөл болон ЕХ-ны TRAM төслүүдийн зүгээс санаачлан жимс жимсгэний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төслүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилгоор донор байгууллагууд хоорондын уулзалтыг 2 дахь удаагаа зохион байгууллаа. Уулзалтаар оролцогч байгууллагууд харилцан мэдээлэлээ солилцох болон хамтарч ажиллах боломжуудын талаар ярилцлаа.

22. 2019 оны 12 дугаар сарын 4,5 - нд Pro Value нэгдсэн төлөвлөлтийн семинар зохион байгууллагдсан. Чацаргана, ноосны салбарын кластер багийн 2019 онд хийсэн ажлууд, 2020 онд хийх ажлууд, шийдвэрлэх асуудлууд, хамтын ажиллагаа хэтийн төлөвийг хэлэлцсэн арга хэмжээ болсон. МҮХАҮТ, Увс, Архангай аймгийн төлөөлөл, Холбоод, Гадаадын төсөл хөтөлбөрүүдийн төлөөллүүд оролцсон 2 өдрийн арга хэмжээг зохион байгуулсан.