(976) 11-314000 | This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

|

 

МҮХАҮТанхим, Германы ХАҮТанхим хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Архангай аймаг дахь ХАҮТанхим дээр хэрэгжиж буй "Чацарганы нэмүү өртөг бий болгох" төслийн “Эсгий бүтээгдэхүүний загвар сайжруулах” сэдэвт ээлжит сургалт 2019 оны 5 дугаар сарын 13-24 хооронд Архангай аймагт зохион байгуулагдлаа.Тус сургалтыг ХБНГУ-ын ноос, эсгий бүтээгдэхүүний мэргэжилтэн Банниер Зигрид удирдаж, Архангай аймгийн ноосон бүтээгдэхүүн урлаачид оролцлоо. Энэхүү сургалтаар олон төрлийн шинэ бүтээгдэхүүн хийгдэж, Архангай аймгийн эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн мэдлэгт хувь нэмэр оруулсан маш үр бүтээлтэй арга хэмжээ боллоо.