(976) 11-314000 | This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

|

 

МҮХАҮТанхим, Германы ХАҮТанхим хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Увс аймаг дахь ХАҮТанхим дээр хэрэгжиж буй "Чацарганы нэмүү өртөг бий болгох" төслийн ээлжит сургалт Увс аймагт боллоо. Чацаргана тариалагч, үйлдвэрлэгч ААНэгж, иргэд болон төрийн байгууллагын төлөөлөл нийт 40 гаруй хүн оролцож Чацарганы тариалалт, арчилгаа, усалгаа , ургац хураалт, ХАА-н зохистой дадал сэдвээр мэдлэг олгох сургалт зохион байгуулагдлаа. 5 сарын 20,21нд танхимын сургалтанд сууж онолын мэдлэг олгоод дараагийн 3 өдрүүдэд тариалагчдын талбайд дадлага хичээлийг заасан. Энэ удаагийн сургалтыг Германы эксперт Friedrich Hohne хөтлөн явууллаа.