(976) 11-314000 | This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

|

 

“ProValue” төслийн хүрээнд БНХАУ-ын хамгийн том экспорт, импортын 125  дахь удаагийн “CANTON FAIR” олон улсын  үзэсгэлэнг үзэж сонирхох, туршлага судлах, шинэ тоног төхөөрөмжтэй танилцах, худалдан авалт хийх зорилготой бизнес аяллыг 4 дүгээр сарын 14-19-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Гуандун муж нь БНХАУ-ын үйлдвэрлэл хамгийн ихээр хөгжсөн худалдааны томоохон хот бөгөөд Хятадын хөгжлийн цонх болсон муж юм. Тус бизнес аялалд оролцогчид энэхүү хөгжингүй мужийн үйлдвэрлэгчидтэй танилцах боломжтой байдгаараа онцлог юм.

Энэ удаагийн үзэсгэлэнд Увс аймгаас чацарганы кластер багийн долоон гишүүн, Улаанбаатар хотын гурван компанийн үйлдвэрлэгч, тариаланчдын төлөөллүүд оролцож тоног төхөөрөмж худалдан авах урьдчилсан тохиролцоо хийж, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллах санал солилцлоо.