(976) 11-314000 | This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

|

 

МҮХАҮТ болон Германы Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимуудын Холбоо 2015 оноос эхлэн  хамтын ажиллагааны хүрээнд Увс аймагт "Чацаргана", Архангай аймагт "Хонины ноос"- ны нэмүү өртгийн сүлжээг дэмжих  төслийг хэрэгжүүлж байгаа билээ.  Хамтын ажиллагааны төсөл нь чацаргана болон ноосны салбарын нэмүү өртгийн сүлжээг дэмжих, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болгох замаар  хөдөө орон нутагт ажлын байр бий болгох, ЖДҮ эрхлэгчдийн ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилготой юм.

2018 оны 4 сарын 1-19 –ний өдрүүдэд   Германаас хөндлөнгийн шинжээч Сониа Эндэ ирж,  холбогдох байгууллагуудын төлөөлөл, төсөл хэрэгжүүлж буй орон нутгийн багийнхантай уулзаж,  газар дээр нь төслийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд төслийн эхний үе шат дуусаж байгаатай холбогдуулан төслийн  хэрэгжилтэнд  үнэлгээ хийв.

Төслийн хөндлөнгийн шинжээч уг төслийг  амжилттай, үр дүнтэй, бусад аймгуудад  загвар болохуйц  үйл ажиллагаануудыг хэрэгжүүлсэн  байна хэмээн  дүгнэлээ.