(976) 11-314000 | This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

|

 

- 2018 оны 12 дугаар сарын 3,4 –ний өдрүүдэд 2019 оны төлөвлөлтийн семинар боллоо
МҮХАҮТ болон ГХАҮТХ хоорондын хамтын ажиллагааны төслийн 2 дахь үе шатны төлөвлөлтийн семинарыг зохион байгуулагдлаа. Архангай болон Увс аймгийн кластер багийн гишүүд , Ноосон Бүтээгдэхүүн Үйлдвэрлэгчдийн Холбоо, МҮЖЖХ, EХ-ны TRAM төсөл, Булган, Дархан, Сэлэнгэ, Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл, Хэнтий аймгуудын салбар Танхимын дарга нар тус тус оролцсон. Төлөвлөлтийн семинараар 2018 онд хийгдсэн ажлуудыг танилцуулах,төслийн 2 дахь үе шатны үйл ажиллагааны зорилго, үр дүн болон шалгуур үзүүлэлтийн талаар ярилцах, 2 салбарын сонгогдсон сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлэх, МҮХАҮТ ГХАҮТХ хоорондын хамтын ажиллагааны төслийн 2019 онд хийгдэх ажлуудыг төлөвлөлтийн талаар ярилцаж, 2019 онд төслийн хүрээнд хэрэгжүүлэх ажлуудыг тодорхойлж, үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөг гаргалаа.

- 2018 оны 10 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд Увс аймагт 2 дахь жилдээ чацарганын баяр амжилттай зохион байгуулагдлаа
Увс аймгийн ЗДТГ болон Увс аймгийн ХАҮТ –ын дэргэдэх чацарганын кластер багийнхан хамтран 2 дахь жилдээ чацарганын баярыг амжилттай зохион байгууллаа. Чацарганын баярын үеэр зохион байгуулагдсан арга хэмжээний үеэр кластер багийн стратеги төлөвлөлт, чацарганын тариалалттай холбоотой дэвшилтэт ололт амжилтууд, хөдөө аж ахуйн салбарт санал болгож буй санхүүгийн бүтээгдэхүүнүүдийн талаарх мэдээлэл, орон нутгийн хөдөлмөрийн хэлтсээс зарлагдаж буй ажлыг байрны мэдээлэл болон чацарганын ургац хураалтын сүүлийн үеийн мэдээ гэх зэрэг өргөн хүрээтэй илтгэлүүд тавигдсан. Тус арга хэмжээний үеэр чацарганын бүтээгдэхүүний үзэсгэлэн болон урлаг соёлын арга хэмжээнүүд зохион байгуулагдсан нь чацарганын бүтээгдэхүүн, соёлын болон олон нийтийн үйл ажиллагаа гэсэн үг юм. It also entailed an exposition of sea buckthorn products as well as cultural and social activities. Тус арга хэмжээг нийт 200 гаруй хүн үзэж сонирхов.

- 2018 оны 6,7 дугаар саруудад Архангай аймаг дахь “Хонь угаах болон мал эрүүлжүүлэх төв”-ийн үйл ажиллагаа
Архангай аймгийн Цэцэрлэг хотын ойролцоо Pro Value төслийн хүрээнд “Хонь хяргах, мал эрүүлжүүлэх төв”-ийг байгуулсан. Хонины ноосны хяргалт нь зөвхөн нэг сарын хугацаанд (6 дугаар сарын дундаас 7 дугаар сарын эхэн үе хүртэл) богино хугацаанд явагддаг тул 2018 нь тус төвийн хувьд "бодит" үйл ажиллагааны эхний жил байлаа. Нийт 36 малчин өрхийн 4,565 хонийг хяргасан ба 3,500 орчим хонийг эрүүлжүүлэх зорилгоор угаасан байна. Архангай аймгийн кластер баг илүү их тоогоор тооцоолж байсан. Гэвч энэ үеэр малын өвчин тархсанаас болж орон нутагт хөл хорио тогтоосон нь хүлээлтээс ондоо нөхцөл байдал үүсэхэд хүргэсэн юм. Эдгээр бэрхшээлийг үл харгалзан төв нь үйл ажиллагааны зардлаа нөхөхүйцээр ажиллаж чадсан бөгөөд энэ нь баг төвийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлж чадсан.

- 2018 оны 6 дугаар сарын 17-24 –ний өдрүүдэд Увс аймгийн чацарганын кластер багийнхан ХБНГУ-д туршлага судлах аялалд хамрагдлаа
Увс аймгийн чацарганын кластер баг, орон нутгийн засаг захиргааны байгууллагын төлөөлөл болон МҮХАҮТ-аас нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй баг ХБНГУ-ын чацарганын боловсруулах үйлдвэрүүд болон суулгац үржүүлэгч эх цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай танилцан туршлага судлаад ирлээ. Туршлага судлах аялал нь чацарганын модны усжуулалт, арчилгаа, үржүүлгийн менежментийн талаарх ойлголтыг өгсөн. Мөн жижиг компани ч гэсэн олон тооны бүтээгдэхүүн (жишээлбэл, цагаан цуу, чанамал, давс, холимог шүүс, чихэр гэх мэт) үйлдвэрлэх боломжтой болохыг харсан. Германы “Импортыг Дэмжих Талбар“ хөтөлбөрийнхөнтэй уулзалт зохион байгуулж, ЕХ-ны импортын хүнсний бүтээгдэхүүнд тавигдах шаардлагуудын талаарх мэдээллийг авсан.

- 2018 оны 5 дугаар сард Чацарганын тариалалттай холбоотой эрүүл ахуйн сургалт зохион байгуулав
Увс аймгийн орон нутгийн эксперт Нямжав Улаангом хотноо Чацарганын тариалалттай холбоотой эрүүл ахуйн сургалтыг зохион байгууллаа. Сургалтад нийт орон нутгийн 48 тариалагч боловсруулах үйлдвэрийн төлөөллүүд хамрагдсан байна.

- 2018 оны 4 дүгээр сард хийсэн ProValue төслийн 1 дэх үе шатны үнэлгээ
Герман Улсын төсөл хэрэгжүүлэгч Sequa байгууллага, Германы Холбооны Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Яамыг (BMZ) төлөөлж, төслийн шинжээч Sonja Ende ProValue төслийн эхний шатны хэрэгжилтэд үнэлгээ хийсэн. Тэрээр Увс, Архангай аймгийн кластер багууд, Монголын зарим нэг төрийн байгууллагууд, олон улсын хандивлагч байгууллагуудын төлөөлөгчидтэй уулзалт зохион байгуулав. Түүний хийсэн дүн шинжилгээгээр төсөл амжилттай хэрэгжсэн бөгөөд зорилгодоо хүрч чадсан гэж дүгнэжээ. Тэрээр 2018 оны 8-р сард Германы ЭЗХАХЯ –ны хүлээн зөвшөөрсөн төслийн 2-р үе шатыг хэрэгжүүлэх саналыг гаргасан юм.

- 2018 оны 4 дүгээр сард Цэцэрлэг хотын эмэгтэй эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн орлогын өөрчлөлтийн судалгаа хийв
Архангай аймгийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас явуулсан богино хэмжээний судалгаагаар нийт 8 эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээс 7 нь нийт орлогынхоо хэмжээг нэмэгдүүлжээ. Энэхүү өсөлт нь 20-100 хувийн хооронд хэлбэлзэж байв. Энэхүү эерэг өөрчлөлт нь ProValue төслийн санал болгосон сургалтын семинаруудад оролцох замаар тэдний чадавх сайжирсантай холбоотой байж болох юм.

- 2018 оны 3 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд Архангай аймгийн Цэцэрлэг хотод “Эсгий бүтээгдэхүүний загварыг сайжруулах” сургалт боллоо
Германы эксперт хадагтай Сигрид Баннер Архангай аймгийн Цэцэрлэг хот болон ойр орчмын сумуудын 17 эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд зориулж эсгий бүтээгдэхүүний орчин үеийн болон хийсвэр загварыг хослуулах, эсгий бүтээгдэхүүн хийхэд шаардлагатай эсгийний хэмжээг хэрхэн тооцоолохыг зааж сургасан. Энэхүү сургалт нь бүтээгдэхүүний төрлийг олшруулах болон бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн явцыг мэргэжлийн түвшинд хүргэхэд хувь нэмрээ орууллаа.

- 2018 оны 3 дугаар сарын 19- 23 –ний өдрүүдэд Увс аймагт “Чацарганы бүтээгдэхүүн хөгжүүлэлт” сургалтыг зохион байгуулав
Германы мэргэжилтэн ноён Axel Wähling энэ удаагийн ээлжит сургалтыг явуулсан. Тэрээр Увс аймгийн чацарганын кластер багийн гишүүд болон тариалагч, үйлдвэрлэгч 30 гаруй хүмүүст элсэн чихрийн агууламж багатай шүүс, чацарганын дарс, нунтаг үйлдвэрлэх технологийг танилцуулав.

- 2018 оны 3 дугаар сарын 7-14 –ний өдрүүдэд FoodEx Japan олон улсын үзэсгэлэнд чацарганы кластер багийн төлөөлөл оролцлоо
FoodEx Japan бол Ази тивд зохион байгуулагддаг хүнсний хамгийн том үзэсгэлэн юм. Увс аймгийн чацарганын кластер багийн 2 төлөөлөгч тус үзэсгэлэнд оролцсон. FoodEx үзэсгэлэнгийн үеэр Монголын төлөөлөгчид Японы Чиба мужийн бизнес эрхлэгчидтэй зохион байгуулсан B2B арга хэмжээнд оролцон, хүнсний шинжилгээний лабораторитой танилцахын зэрэгцээ Японы импортын дүрэм журамтай холбоотой мэдээллийг авсан. B2B арга хэмжээний үеэр 10 япон компани Увсын чацарганын бүтээгдэхүүнүүдийг сонирхож байв. Японы импортлогчид импортын бүтээгдэхүүнийг олон улсын стандартад нийцсэн байх талд ихээхэн анхаарч ажилладаг. МҮХАҮТ-ын ХХАГ зөвлөхөөр ажиллаж байгаа ЖАЙКА-ийн ажилтан хатагтай Такуми Масуда Монголын компаниудын оролцоог дэмжиж ажиллалаа.

- 2017 оны 11 дүгээр сарын 22,23-ны өдрүүдэд ProValue төслийн төлөвлөлтийн семинар
МҮХАҮТ-ын хурлын танхимд ProValue төслийн 2018 оны төлөвлөлтийн семинар МҮХАҮТ-ын хурлын танхимд зохион байгуулагдав. 2017 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаанууд, хүрсэн амжилтууд болон тулгарч буй асуудлууд мөн гурав дахь жилдээ хийх үйл ажиллагаануудыг төлөвлөлөө. Тус семинарт төсөл хэрэгжүүлэгч кластер багийн гишүүдээс гадна Францын Элчин Сайдын Яам, Архангай болон Увс аймгуудын ЗДТГ, Үндэсний Жимс, Жимсгэнийн холбоо, Ноосны Холбоо, ШУТИС-ийн Хүнсний Судалгааны Төв, Архангай аймгийн Малчдын Холбооны төлөөллүүд оролцлоо.

- 2017 оны 10 дугаар сарын 8-14-ний өдрүүдэд Архангай аймгийн Хотонт сумын ноос угаах үйлдвэрт байгаль орчинд ээлтэй ус цэвэршүүлэх талаар зөвлөх үйлчилгээ үзүүллээ
“Нэхээсгүй Эдлэл” компани Архангай аймгийн Хотонт суманд хонины ноос угаах үйлдвэр нээсэн. Германы инженер Иван Гребинг байгаль орчинд хоргүй бохир ус цэвэршүүлэх техник технологийн чиглэлээр тус компанид зөвлөгөө өгч ажиллав.

- 2017 оны 4, 9 дүгээр саруудад Архангай аймгийн Цэцэрлэг хотод Эсгийрүүлэх арга барил сургалт зохион байгуулав
Архангай аймгийн Цэцэрлэг хот болон ойр орчмын сумуудын эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд зориулсан эсгийрүүлэх техникийн талаар 3 удаагийн сургалтуудыг зохион байгууллаа. Сургалтын зорилго нь эмэгтэйчүүдийн эсгийрүүлэх арга техникийг сайжруулах, орчин үеийн загварыг нэвтрүүлэхэд оршиж байв. Монголын эсгий бүтээгдэхүүний эксперт, хатагтай Цэнд-Аюушийн хийсэн сургалтад нийт 43 хүн хамрагдсан.

- 2017 оны 9 дүгээр сард Увс аймагт чацарганын суулгацуудыг нийлүүлэв
Увс аймгийн чацарганын кластер баг ОХУ-ын Барнаулын ЭШХ-ээс 21000 ширхэг сайн чанарын 10 төрлийн суулгацуудыг оруулж ирсэн. Эдгээр суулгацууд нь Монголд дасан зохицох чадвар бүхий ургамлын өвчин болон хортон шавжийн эсрэг эсэргүүцэл сайтай, түүхэд хялбар өргөсгүй, том жимс өгдөг, богино хугацаанд ургацаа өгдөг, жимсний болц хурдан, үржил шимтэй, өндөр бүтээмжтэй ургац өгдөг гэх мэт олон давуу талуудтай.

- 2017 оны 7 дугаар сарын 31–8 дугаар сарын 8-ны өдрүүдэд чацарганын салбарынхан Новосибирск болон Барнаул руу туршлага судлах аялал хийлээ.
Увс аймгийн чацарганын кластер багийн гишүүд, орон нутгийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Монголын жимс, жимсгэнийн холбооны Увс аймаг дахь гишүүдийн төлөөлөл бүхий 23 хүн Сибирийн Барнаулын ЭШХ, Новосибирск хот дахь судалгааны төвд зочиллоо. Энэхүү аяллын зорилго нь чацарганын сорт, суулгац суулгах, хүлэмжийн менежмент, усалгааны менежмент, туршилтын талбайг байгуулах талаар мэдээлэл авч туршлага солилцох явдал байв.

- 2017 оны 5 дугаар сарын 2– 6 дугаар сарын 2-ны өдрүүдэд “Тогтвортой тариалалт” сургалтыг зохион байгуулав
Германы Чацарганын Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн, эксперт Аксел Вэйлинг орон нутгийн 32 тариалагч, үйлдвэрлэгчдэд шувуунаас хамгаалах аргууд, дуслын усалгааны систем, диоксины бохирдлоос хэрхэн сэргийлэх сэдвүүдээр сургалтыг зохион байгуулсан юм. Сургалтад орон нутгийн 40 гаруй тариалагч болон боловсруулагчид хамрагдлаа.

- 2017 оны 5 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд “Чацаргана тариалах арга техник” сургалт явагдлаа
ОХУ-ын Сибирийн Барнаулын Лисавенкогийн нэрэмжит ЭШХ-ийн захирал, Юрий Зубарев Увс аймгийн Улаангом хотод чацаргана тариалагч, боловсруулагч нарт зориулсан сургалтыг зохион байгуулав. Сургалтаар хөрс бэлтгэх, суулгацуудыг тариалах, хортон шавжийн хяналт болон пестицидийн зохистой хэрэглээ, жимсийг хэрхэн хөлдөхөөс сэргийлэх вэ, бордоо ашиглах, сорт, хураах технологи сэдвээр тариаланчдад мэдээлэл өгсөн юм. Мөн тэрбээр талбайд сургалтууд явуулсан ба сургалтад нийт 72 хүн хамрагдлаа.