(976) 11-314000 | This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

|

 

БИДНИЙ ТУХАЙ

МҮХАҮТ ба ГХАҮТХ хоорондын хамтын ажиллгааны төсөЛ

ЗОРИЛГО:
Чацаргана болон ноосон бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээг дэмжих, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болгох замаар Монголын хөдөө орон нутагт ажлын байр бий болгох, ЖДҮ эрхлэгчдийн ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилготой.

ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА:
I үе шат: 2015 оны 9 дүгээр сараас 2018 оны 8 дугаар сар хүртэл.
II үе шат: 2018 оны 9 дүгээр сараас 2021 оны 8 дугаар сар хүртэл

БАЙРШИЛ:
Улаанбаатар, Архангай аймаг ( хонины ноос ), Увс аймаг ( чацаргана )

САНХҮҮЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА:
BMZ буюу Германы Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн  Яам

ТӨСЛИЙН ХАМТРАГЧ:
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим ( МҮХАҮТ), Германы Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимуудын Холбоо ( DIHK )

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА:
-    Sequa gGmbH
-    МҮХАҮТ-ын ХХАГ
-    Архангай, Увс аймгуудын ХАҮТанхимууд

ТӨСЛИЙН БУСАД ХАМТРАГЧИД:
-    Архангай болон Увс аймгийн ЗДТГ-ын ХАА-н асуудал хариуцсан газар
-    Монголын Ноосон Бүтээгдэхүүн Үйлдвэрлэгчийн Холбоо
-    Монголын Жимс Жимсгэнийн Үндэсний Холбоо ТББ
-    ШУТИС, Хүнс Судлалын Төв

МҮХАҮТ БА ГХАҮТХ ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТҮҮХ
Байгууллагуудын хамтын ажиллагааны түншлэл анх 1999 оноос эхэлсэн.1999- 2005 онд хамтын ажиллагааны төсөл нь МҮХАҮТ- ын чадавхийг бэхжүүлэхэд чиглэж байсан. Ялангуяа  шинэ үйлчилгээ нэвтрүүлэх,үйлчилгээний чанарыг сайжруулах, бизнестэй холбогдолтой сургалтуудыг зохион байгуулах болон орон нутагт салбар танхимуудыг шинээр байгуулахад дэмжлэг үзүүлсэн.

2006 - 2013: Хамтын ажиллагааны шинэ төсөл нь орон нутгийн эдийн засгийн  хөгжлийг дэмжихэд чиглэсэн.Төслийн хүрээнд орон нутгийн салбар танхимаар дамжуулан хөдөөгийн бизнес эрхлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах жижиг төслүүд хэрэгжүүлсэн. Төслийн үр дүнд орон нутгийн танхимуудын  нийт гишүүдийн тоо 2006 онд 950 байснаас 2012 онд бараг 2200 болон нэмэгдсэн.Түүнчлэн орон нутагт 450 гаруй ажлын байр бий болсон ба 2000 гаруй иргэд төрөл бүрийн сургалтанд хамрагдан тодорхой хэмжээгээр орлогын эх үүсвэртэй болох чадавхитай болсон.